快捷搜索:

Нийтийн хоолны салбар өргөжин тэл

БНХАУ-ын нийтийн хоолны салбар энэ жил өргөжин тэлсэн үзүүлэлттэй байна. Тус улсын Хоол, хүнсний ассоциациас мэдээлж буйгаар, энэ зах зээлийн эргэлт энэ оны  байдлаар 4.6 их наяд юань буюу 649.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм.
Энэ нь 1978 оны үеийн үзүүлэлттэй харьцуулбал 800 дахин нэмэгдсэн гэсэн үг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл ч хэдэн арав дахин өссөнийг ассоциацийн тэргүүн Жянь Жюньсянь онцолжээ.
Нийтийн хоолны зах зээлд дэлхийд хоёрдугаар байрт жагсаж буй БНХАУ-ын хувьд өнгөрсөн оны байдлаар цэвэр ашиг нь 9.5 хувиар нэмэгдэж, 4.2 их наяд юаньд хүрч дээд амжилт тогтоож байв. 

 

您可能还会对下面的文章感兴趣: